Хүн, үг хэлний тусламжтайгаар бие биенээ ойлгож, бие биенээ мэдэж, бас хайрлаж чаддаг юм. Монгол хэл бол арвин баялаг үгийн сантай хэл хэмээгддэг. Гэвч аливаа хэлийг олон янзын хэл ба соёл иргэншлээс зээлдсэн олон утгат үггүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ асуудлаар ч манай зохиолч, эрдэмтэд маш олон сонирхолтой баримт материалыг судалсан байдаг. Жишээлбэл, Л.Түдэвийн “Үгийн нууц уурхай” гэдэг зохиолд үгсийн гарал, утгын талаар сонирхолтой материалууд нийтлэгдсэн байдаг. Үүнээс мэдэхэд илүүдэхгүй гэсэн зарим нэгэн үгийн утгыг энд бичье. Өнөөдөр бидний хэрэглэдэг дэвтэр гэхээр хүүхэд хөгшидгүй л дорно ойлгож, голдоо үдээстэй олон хуудастай дөрвөлжин хэлбэртэй цаасан товхимол гэдгийг андахгүй хэлнэ. Гэтэл энэ үгний үндэс гарлыг нь хөөгөөд үзэх юм бол сайд гэсэн утгатай, сайд сайддаа бүр сангийн сайд гэсэн утгатай байжээ. Харин архи гэдэг үг нь угаасаа унд ч биш ундаа ч биш, “хөлс” гэсэн утгатай үг гэнэ. Монголчууд бие биедээ юм өгөхдөө “май” “май ав” гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө “май” гэж хүнд хэлдэггүй юм гэж цээрлэдэг. Энэ нь Самгард “Санскрит” хэлэнд “майя” хэлбэрээр ордог бөгөөд энэ нь Буддын шашинд Будда бурхны ээж Майяагийн нэр юм байна.
Бодол бодолийн минь үзүүрт чи л хэлхээстэй
Борхон зүрхний минь гүнд чи л шингээстэй
Бороотой өдрүүдэд гунин чамайг хүлээгээстэй
Болзоот хугацаа ойртоход чамдаан яараастай
Итгэл сэтгэлийн минь жинлүүрт чи л тэнцээстэй
Элэг зүрхний минь гүнд чи л оршоостой
Инээмсэглэх царай чинь нүднээ харагдаастай
Энхрий чамайгаа би чинь энд хүлээгээстэй
Хүсэл хүсэлийн минь тэнгэрт чи дүүлээстэй
Хайрын сэтгэлийн минь далайд чи шумбаастай
Хайрт чинийхээ тэврэлтийг би л үгүйлээстэй
Ханагар энэ орчлонд чамаагаа л хайгаастай
"Жаргалтай амьдрал цусны бүлгээс хамааралтай" цааш унших »
Хайлтын хууль
Хайх зүйлээ байх
боломжгүй гэсэн газраас эхэлж хай
Мэрианний хууль
Хайгаагүй зүйл
олдохдоо хялбар
Борооны хууль
Машин угааж дууссаны
дараа бороо оромтгой байдаг
Дэлгүүрийн хууль
Үзүүлэнд байгаа таны
сонирхсон зүйлийг яг таны өмнөх хүн худалдаж авдаг
Рэгийн
нарийвчилсан хууль
Микрометрээр хэмж, Шохойгоор тэмдэглэ,
Сүхээр тасла
Зүүдэнд минь сарнай дэлгэртэл инээ
Зүрхэнд минь саран мандтал инээ
Сэтгэлд минь хайр астал инээ
Сайхан инээмсэглэлд чинь би зовлонгоо мартая
"Анд нөхөдтэй болох 25 зөвлөмж" цааш унших »
Анх 1206 онд Монголын нэгдсэн төр, улсыг үндэслэн байгуулсан эзэн хаан Чингэсээс эхлээд сүүлчийн Лигдэн хутагт хаан хүртэл бүгд 37 хаан суужээ. Түүнээс хойш Монголын түүхэнд гарч ирсэн Богд Жавзандамба нарын дотроос сүүлчийн буюу наймдугаар Богд нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ялалтын үр дүнд “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хаан” гэж өргөмжлөгдөж байсан. Түүнийг оруулбал Монголын хаан 38 болж байна. Эдгээр хаад нь 60 хоногоос тавь шахам жил хүртэл хаан ширээнд сууж байв.
Монголын түүхэнд хамгийн олон жил төр барьсан хаан Баянмөнх жононгийн хүү Батмөнх юм. Тэр 1464 онд төрж, 1470 онд 6 настайдаа хаан сууж, 1517 онд 53 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ийнхүү Батмөнх даян хэмээн нэрд гарсан тэр хүн хаан ширээнд 47 жил суужээ. Түүнээс гадна 1333-1370 онд төр барьсан Тогоонтөмөр хаан 35 жил, 1558-1592 онд төр барьсан Түмэн Засагт хаан 34 жил, 1260-1294 онд төр барьсан Хувилай хаан 34 жил, 1294-1307 онд төр барьсан Хувилай хааны гутгаар хүү Чингэмийн хөвгүүн Өлзийт төмөр хаан ширээн 23 жил болжээ.
Хамгийн бага хугацаанд төр барьсан Монголын хаан бол Хүслэн хааны хүү Рэнчинбал юм. Тэр 1326 онд төрж, 1322 онд хаан сууж, дөнгөж сар болоод нас баржээ. Харин Рэнчинбалын ах Тогоонтөмөр хаан 1320 онд төрж, 1333 онд хаан ширээнд сууж, 1370 онд нас баржээ. Тогоонтөмөр хааны үед 1368 онд Хятадад их бослого гарч Монголын ноёрхлыг унагажээ.
Дурлалын навчсыг хоёулаа
Дундаа тавиад тасдая
Дуусашгүй хайрын охь бал нь
Тэрхүү навчсан дээр тусаг
Аз жаргалын алим
Алган дээр минь байна
Адилхан хувааж аваад
Амтархан идье
Итгэл сэтгэлийн эрэлд гаръя
Ирээдүй өөд мацан зүтгэе
Энх амьдралыг бүтээн босгож
Эгнэгт мөнхөд хоёул жаргая
Үүлэн солонгонд эрхэлж
Үүрд хамт байя
Үнэнийг хайж олтлоо
Үргэлжид цуг байя
Буцааж болохгүй гурван зүйл
- Үг хэл
- Боломж
- Цаг хугацаа
Хэзээ ч итгэлтэй байдаггүй гурван зүйл
- Хүсэл мөрөөдөл
- Амжилт
- Аз
Таныг агуу хүн болгож чадах гурван зүйл
- Хөдөлмөр
- Чин сэтгэл
- Боломж
Хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө, шинэ төрсөн хүүхдэд олгох тусламж юу юу гэнэ үү, олон тэтгэмжүүд байнааа, ажил хайя ч гэж бодохгүй, мөнгө олох тухай санаа нь ч зовохгүй хүүхдийн мөнгөө хэзээ буухыг хүлээж байгаа гэр бүлүүд мэр сэр бий. Залхуу хүмүүсийг залхуу дээр нь улам замруулж байгаа ч гэмээр хааяа санагдах юм. Хүнтэй суусныхаа төлөө хүнээс мөнгө авна, хүүхэд гаргасныхаа төлөө бас л авна, энэ үйлчилгээ төрийн хишиг хэдий ч тэдгээр тэтгэмж авч байгаа хүмүүс аль болох удаан хугацаанд л авахыг бодно. Түүний оронд гэр бүлийн жижиг бизнесийн зээл, хөнгөлөлттэй зээл, хүүхдийн сургалтын төлбөрт төрөөс дэмжлэг үзүүлж илүүтэй анхаарвал зүгээрсэн. Таны хувийн амьдрал, хүүхдийн чинь тоог улс мэдэж байна гэсэн үг юм. Та хүнтэй сууж, хүүхэд гаргаж чадахгүй бол та энэ тэтгэмжинд хамрагдаж чадахгүй, хамрагдаж чадвал та ажил хийгээд байх хэрэггүй ээ. Мөнгө өгье гээд байхад ямар зөрүүдлээд ажил хийнэ гээд байлтай биш. Хүүхдээ харангаа мөнгөө авна, зурагтаа үзнэ, зугаатай сайхан байна биз дээ. Төрөөс ажлын байр олноор бий болговол ч зүгээр л юм. Зарим нэгэн дүрдээ итгэчихсэн хар залуугаараа тэтгэмжинд орчихсон залуучууд зөндөө байна. Шинээр гэр бүл бологсод дурлахгүйгээр гэрлэж байгаа л гэж сонсогдож байсан, бараг үнэний хувьтай байх. Дурлахгүй, гэрлэнэ, сууна, мөнгө авна, хуваана, сална. Хүний амьдрал амархан болжээ. Нөгөө Зэрэг нэмэхийн өмнө кинонд гардаг шиг тал нь энэ, нөгөө тал нь энэ гэж мөнгөө харуулсаар байгаад хуваагаад идчихэж байгаа юм чинь. Амьдрал хайр дээр тогтдог гэж, Алагхан хорвоо хэлээд байх юмаа гэдэг дуу цаад караокед чинь өөрөөр дуулагддаг болоод байна!
Юуны өмнө монитороо зөв байрлуулах хэрэгтэй. Дэлгэц хүүхэн харааны түвшнээс доогуур байрлан нүүрээс 50-60 см зайтай байх ёстой дараах энгийн зөвлөлгөөг дагавал таны нүдний хараа муудахгүй.
- Нүдний алимыг дээш, доош болон хажуу тийш 30-аас доошгүй удаа эргэлдүүлэн хөдөлгөж байгаарай.
- Эсвэл нүдээ аль болох олон удаа анивчих хэрэгтэй.
- Энэ дасгалыг хийсний дараа эхлээд цонхны шилийг хараад, цаашлан хараагаа ахиулж ойрхон байгаа барилга, модыг ширтэнэ.
- Өдөрт аль болох олон удаа шингэн юм ууж байгаарай.
- Нүдний салст бүрхэвч хурдан хатдаг тул түүнийг чийглэх хэрэгтэй.
- Нүд ядарч байгааг мэдвэл ганц хоёр ширхэг нимбэг эсвэл жүрж идэж байгаарай.
Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон жигүүртэй бяцхан хүүгийн дүрийг бид олонтаа хардаг билээ. Бяцхан гартаа нум сум барин хэн нэгнийг онилсныг нь хараад тэсгэлгүй жуумалзан өхөөрдсөн та хайрт хүндээ өгөх нандин бэлэг болгон түүнийг сонгож байсан ч байж магадгүй. Тэгвэл бидний “Дурлалын бурхан” гэж нэрлэдэг тэр бяцхан хүүгийн тухай домгийг танд хүргэе.
Гоо үзэсгэлэнт Афродита энэ ертөнцийг захиран суудаг байлаа. Тэрбээр хүчирхэг Зевсийг буулган авахын тулд хөгжилтэй бяцхан хүүгээ түүн рүү элч болгон илгээв.
Алтан жигүүрээ дэлгэн хуй салхи мэт нисэх тэр зальтай бяцхан элчийн гарт алтан сум атгаастай, мөрөнд нь нум зүүлттэй. Түүний онилсон сумнаас мултарч гарсан хүн нэгээхэн ч үгүй. Түүнд оногдсон хүмүүс зүрх сэтгэлийн зовлон шаналал эдлэхийг харсан бяцхан Эрот баярлан инээж нүд нь гэрэлтэн ихэмсгээр нисэн оддог байв. Ийнхүү Эрот нэгэн удаа Звс Аполлон хоёрыг мөнөөх гайт сумаараа харван онож орхисон аж. Хайрын гашуун зовлонг зүрхээрээ мэдрэн шаналсан Зевс, “энэ бол Афродитагийн зальт хүүгийн хийж буй нүгэл” гэдгийг ч мэдэж байлаа.
Зевс нэгэнтээ түүнийг хөнөөхийг хүсэж байсан билээ. Гэвч гоо үзэсгэлэнт Афродита нялх бяцхан хүүгээ түнэр харанхуйн ойн гүнд нууж, өөрийнхөө тэжээсэн хоёр хунгийн сүүгээр тэжээж байв. Үүнээс болоод Эрот бяцхан энхрий ялдам харвалтаараа газар дэлхийд аз жаргал, гуниг зовлонг хамтад нь авчирдаг болжээ. Мөн энэ цагаас эхлэн хун шувууг дээдлэн, хайр дурлалын ариун шүтээн болгосон түүхтэй. Эротын суманд оногдсон хэн боловч ертөнцийн баяр баясгалан хийгээд уйтгар гунигийг зүрхний угаас мэдэрдэг ажээ. Энэ бол хайрын амт юм. Одоо ч гэсэн Эрот та бидний дээгүүр эргэлдэн нисч, шидэт сумаа онилсоор байдаг гэнэ.
Өнөөдрийн “Өдрийн сонин” гарчиглаж суух нь ээ. “Ганц худагийг Хатан Туул гэвэл танд ямар санагдаж байна?” нэртэй сэтгүүлч Я.Мөнхцэцэгийн нийтлэл гарчээ. Уг нийтлэлдээ Туул гэсэн нэртэй хүмүүсээс энэ асуултаа асуусан байх юм. Мэдээж ямар ч хүн “”хүн нэрээ, тогос өдөө” гэдэг шиг дуртай байх вэ дээ?, дургүйцсэн өнгө аяс л харагдаж байлаа. Би ч бас дотроо энэ өнгө аясыг цухалзуулсан шиг уншиж суулаа. Манай орны хорих газрууд ямар байдаг билээ, бид сонин хэвлэл, зурагт радио бүхий л мэдээллийн хэрэгслээс уншиж сонсдог, бохир, муухай, хүн байхад ч хэцүү газар гэдэг. Уг нь бол тухайн гэмт хэрэгт холбогдсон хүний эрх чөлөөгий нь хязгаарлах үүрэгтэй байдаг газар маань мэдээ, мэдээлэл авах, тав тухтай амьдрах тийм дүр зураг харагддаг билүү? Нэрээ солиод ч байдагтаа л байна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Орох айлын өнгө үүднээсээ гэдэг шиг сайхан нэртэй зүйл сайхан байдаггүй л байх, ядаж байхад хүний нэр шиг нэр ч сонгож асуусан нь сонирхолтой л юм. Мөнхтуул нэртэй нэгэн эмэгтэй – яагаад заавал Туул гэж, Цолмон, Цэлмэг гээд нэрүүд зөндөө л байна ш дээ гэсэн чинь би эгээтэй л арай ч дээ гэчихсэнгүй, хэхэ. Манайхны өөрөөсөө холдуулдаг зангийн нэг илрэл юмуу даа. Хорих анги ямар ч нэртэй ч байсан яадаг юм, заавал эмэгтэй хүний нэрээр нэрлэх шаардлага байгаа юмуу гэж байна, бас л нөгөө жендерийн асуудал хөндөгдөж байна. Эмэгтэй хүний нэр л биш бол тэр эмэгтэйд нөхрийнх нь нэр ч байсан хамаагүй болсон бололтой. Нэгэн сайхан өдөр Ганц худаг нь Бат, Төмөр, Сүхээ гэсэн нэртэй болчихвол гайхах зүйлгүй л юм байна гэж бодогдлоо.
- Эрэгтэй хүн буу шийдмийг бодож олоод ан хийхийг сэдсэн, харин эмэгтэй хүн ан хийхийг бодож олоод ноолуур, арьсан эдлэлийг сэдсэн.
- Эрэгтэй хүн ургамал, цэцгийг олоод зураг зурахыг сэдсэн, эмэгтэй зураг зурахыг нээгээд косметикийг бодож олсон.
- Эрэгтэй хүн үг, өгүүлбэр бодож олоод санаагаа илэрхийлэхийг сэдсэн, эмэгтэй хүн санаагаа илэрхийлэхийг сэдээд чалчихыг нээсэн.
- Эрэгтэй хүн ногоо тариалаад хоол хийхийг сэдсэн, эмэгтэй хүн хоол хийхийг сэдээд мацаг барихыг бодож олсон.
- Эрэгтэй хүн нөхөрлөлийг бодож олоод хайр сэтгэлийг нээсэн, эмэгтэй хүн хайр сэтгэлийг нээгээд гэрлэлтийг бодож олсон.
- Эрэгтэй хүн худалдаа наймаа хийхийг нээгээд мөнгийг бодож олсон, эмэгтэй хүн мөнгийг нээгээд бүх асуудлыг бодож олсон.
- Программдъя гэтэл жижиг гарууд бултаад будаа. Манай фракцийнх ч сэтгэвэл сэтгэнэ ш дээ
- Дүрдээ итгэсэн ямар хүнд гар вэ?
- Яг ш дээ. Чи тэгж харагдуулаач
- Окей, өөд нь татах спонсортой юмуу? Судсыг нь барьчихсан, айн?
- Шоудъя аа, мөнгө нөү, баардах уу? Хөлөө салтал дискодъя.
- Мааний, мааний. Хэнд хайр зарлаж найрахийм. Чи шатах юмуу?
- Эй битгий шаналгаад бай л даа. Эхлээд хэдүүлээ гуялаад нэг босгож гаарийдъя л даа. Тэдний яриаг сонсож суусан хоёр хөгшин ярьж байна.
- Одооны хүүхдүүдийн үг яриаг ч ойлгохоо байж.
- Харин тиймээ, жижиг, хүнд гар ч гэх шиг бид ч хөгшин гар нь байх л даа.
"Этгээд үг хэллэг хэрэгтэй юу?" цааш унших »
Хуй салхи шуургийг эрлэг илгээж
Хундан цагаан гэрийн минь тоонон дээр нь иржээ
Гурван цамхраа байхыг үзээд дутуу байна гэж баясаж
Гуниг дээр гуниг нэмээд'' яах вэ'' гээд буцжээ
Аавын минь тавьсан өрхөн доорхи
Амин гурван цамхрааг олж хараагүй нь тэрээ
Эрлэг намайг эрээд олоогүй нь энээ
Наран жаргаж шүүдэр хүүшилсэн тэр үдэш
Над руу эрлэгийн элч иржээ
Эцгийн минь хайчилсан үнэгийг хараад
''Энэ надаас түрүүлжээ'' гээд буцжээ
Андуураагүй ирсэн эрлэгийн элчийг аав минь буцаажээ
Бой нь арилаагүй надыг хайж явсаар эрлэг иржээ
Боролзойж түрхсэн хөөг харчихаад
''Бор халзан туулай'' гэж андуураад буцжээ
Эрлэг намайг эрж олсон ч
Ижий минь аварсан нь тэрээ
Эрлэг надад дарс сөгнөж би хүртэнэ
Ижий минь дарь эх уншиж би үлдэнэ
Ижий аавыг минь амьд байхад
Эрлэг минь намайг битгий хайгаач
Эрлэг танаас нуугдсаны минь эгэл үнэн энээ
Гол горхи, мөрөн, нуур, цөөрмийн дээгүүр, загсаасан сүүний өрөм мэт мөс тогтохыг өрөмтөн хөлдөх гэнэ. Хаврын мөс тохой зузаан атлаа цөмөрдөг. Намар, өвлийн мөс таван хуруу зузаарвал эс цөмөрдөг нь ирэх, буцах цагийн элээх, бөхлөх жам лугаа холбоотой.
2. Хацарлан хөлдөх
Гол дээгүүрээ төдийгүй хоёр эрэгтээ барьцалдан мөстөхийг хацарлан хөлдөх гэнэ. Гэвч дээгүүрээ өрөмтсөн, хоёр этгээдээрээ хацарласан хэдий ч голын ус урссаар л байдаг билээ.
3. Ваарлан хөлдөх
Голын хоёр эрэг төдийгүй ёроол нь бүхэлдээ мөстөхийг ваарлан хөлдөх хэмээнэ. Өөрөөр хэлбэл, мөсөн ваар бүхүй боллоо гэсэн үг. Цагаан сараар дөчийн бидонтой нэрмэлээ банаг \илүү гэр\-ээс их гэртээ оруулаад тагий нь сөхөхөд ваарлан хөлдсөн байдаг.
4. Царцалдан хөлдөх
Их усан энд тэндээ зурваслан хөлдөхийг царцалдах гэнэ.
"Ус 13 янзаар хөлддөг" цааш унших »
Линчийн хууль
Үйл явдал муугаар
эргэхэд бүгд арьсаа боддог
Эванс ба Бьерний хууль
Ямар нэг золгүй зүйл
тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн их мэдэгч заавал байдаг
Илрүүлэлтийн хууль
Нууц нэгэн зүйл
хэзээ нэгэн цагт илэрдэг
Хелрангийн хууль
Хүлээж чадвал муу
зүйл аяндаа өөрөө алга болно
Хир хадгалагдах хууль
Нэгийг цэвэрлэж
нөгөөг бохирдуулдаг
Зүүдэнд минь сарнай дэлгэртэл инээ
Зүрхэнд минь саран мандтал инээ
Сэтгэлд минь хайр астал инээ
Сайхан инээмсэглэлд чинь би зовлонгоо мартая
Хамгийн мунхаг хуультай нь Техас гэнэ. Тэнд зогсоогоороо шар айраг нэг амьсгаагаараа гурваас илүү балгах, зочид буудлын хоёр давхраас зэрлэг үхэр буудах, 5 долларын зөвшөөрөл авч хөл нүцгэн гудмаар явах гээд гайхмаар заалт бүхий хуулиуд байдаг гэнэ.
Мөн энд “Гэмт этгээд эрх ашгийг нь хөндөж, халдах гэж байгаа хүндээ халдлага болохоос өмнө 24 цагийн өмнө бичгээр болон амаар энэ тухай мэдэгдэх ёстой” гэсэн заалттай хууль байдаг бөгөөд хэрэв мэдэгдээгүй бол ял хүндрүүлэх шалтгаан болгодог байна.
Кентуккид “хоёр цагдаагаар хамгаалуулаагүй юмуу, хүрзээр зэвсэглээгүй нөхцөлд ганц ч эмэгтэй зам дээр усан сэлэлтийн хувцастай үзэгдэх ёсгүй” гээд. Гэхдээ энэ заалт нь 40 кг-ээс доош, 90 кг-ээс дээш жинтэй хүүхнүүдэд хамаагүй гэж заасан бол Кармел хотноо өмд, пиджак нь өөр өнгөтэй байвал эрчүүл 500 доллараар торгуулдаг гэнэ.
Амьсгалсан агаар минь ч Монголынх
Алхаж гишгэсэн газар шороо минь ч Монголынх болохоор
Ашдын сайхан нутаг Монгол нутагтаа би хайртай
Алаг эрээн хорвоод хүн гэдгээ зарлан
Арван сар тээсэн эхийн сэтгэлийг баясгаж
Амар амгаланг цочоон дуугаа эхэлсэн болохоор
Амдаж тоссон аав, ээждээ би хайртай
"Өөрийгөө би танихсан" цааш унших »
Навчнаас цэцэгт Хайраа илчлэх хэсэг нь: Өнгийн цэцэг нь балгүй бол
Эрвээхэй юундаа суух вэ?
Үнэхээр чамдаа хайргүй бол
Шөнө юундаа зүүдлэх вэ? Хариу тулган шаардах хэсэг нь: Хэрвээ чи надад
Сайхан хариу ирүүлбэл
Хичээл бүхэндээ би
Сайн, онц сурна
"Хайрын зурвас буюу найргийн дасгал" цааш унших »
"Бүтээлч чадвар (Creative quotient)" цааш унших »
I know theres something in the wake of your smile.
I get a notion from the look in your eyes, yea.
Youve built a love but that love falls apart.
Your little piece of heaven turns too dark.
Listen to your heart
When hes calling for you.
Listen to your heart
Theres nothing else you can do.
I dont know where youre going
And I dont know why,
But listen to your heart
Before you tell him goodbye.
"DHT - Listen to your heart" цааш унших »
Наранд чулуу нь халууцсан
Нүдэнд бараа нь хурсан
Наддаа заяасан нутгийнхаа
Намхан хөх толгоддоо би хайртай
Морьдын туурайд үндэс нь хөндөгдсөн
Малын жимэнд энгэр нь шаралсан
Миний өссөн нутгийн
Манантан хөхрөх тэр л толгодод хайртай
Толь мэт чулуунд нь урлан минь мөнхөрсөн
Толгой хад бүхэнд минь тоглоом минь
заларсан
Тэнэгэр талыг уулстай нь гагнасан
Таанийн үнэрт хөх толгоддоо хайрай
Хэдэн сая жилээр өвгөд минь идээшсэн
Хэмжээлшгүй жилээр үрс нь эзэгнэх
Хөх монголын хэсэгхэн зурвас
Хайрыг минь тээсэн нутгийн минь уулс
Монголчууд сүүлийн
үед мессеж илгээх ажил, эсвэл зуршил гэмээр ч зүйлтэй болжээ. Ингэхэд та өдөрт хэдэн мессеж
илгээдэг вэ? Хэрэв та өдөрт 5 хүртэл мессеж илгээдэг бол хэвийн гэж үздэг аж.
Харин таны илгээж байгаа мессежийн тоо өдөрт 20-иос дээш гарах юм бол танд асуудал үүсч байгаагийн илэрхийлэл.
- Та хийх ажилгүй нэгэн тул тун удахгүй мөнгө санхүүгийн хүнд байдалд орох юмуу аль хэдийн орчихсон байгаа аж.
- Та алтан цагийг дэмий үрээд зогсохгүй бусдын цагийг үрж хорлол үйлдэж байна.
- Мессеж бичих үед хүн эрхий хуруугаа ажиллуулдаг тул энэ хурууны мэдрэл ба булчин өрөвсөж хавддаг нь тогтоогджээ.
Яагаад гэвэл эрхий
хуруу нь зөвхөн аливаа юмыг атгаж барихаар зориулагдсан. Гэтэл өөр ажил
эрхэлсэнээр нас ахих үед ийм байдалд хүрэхийг барууны эмч нар тогтоож эхлээд
байна. Тиймээс өдөрт 5-аас илүү мессеж бичихгүй байхыг
анагаах ухаан танд
зөвлөж байна.
"Эр бор харцага"-ын эгшгийг бүү хөнд
Эр хүний нулимс эцгийн ариун хөлстэй адил юм гэнэлээ
Эрмэг хүлгийн аялгуу эх нутгийн салхитай ижил юм гэнэлээ
Эр хүн зүрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хүлэг ижлээ үгүйлж янцгаадаг юм гэнэ
Эр хүн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хүлэг нутгаа тэмүүлж гүйдэг юм гэнэ
Эр хүний мэгшихийг бүү хар
"Эрдэнэ засгийн унага" -ын аялгуу бүү тасал
Эр хүний нулимс эхийн цагаан сүүтэй адил юм гэнэлээ
Эрмэг хүлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэлээ
"Эр хүний нулимсыг бүү үз" цааш унших »
02.0 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгүй. Энэ үед унтаагүй бол кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй. Аяга ус юм уу сүү уу.
03.0 Цусны даралт хамгийн доод хэмжээнд хүрч судасны лугшилт амьгаа удааширна.
04.0 Даралт бага. Тархи маш бага цусаар тэжээгдэнэ. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.
05.0 Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүдэлнэ. Энэ цагт босвол их хөнгөн байна.
06.0 Даралт ихсэн зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.
07.0 Биеийн дархлал хамгаалах чадвар хүчтэй болно. Нян бактери устгах чадвартай.
"Биологийн цаг" цааш унших »
Вейлерийн хууль
Өөрөө гүйцэтгэдэггүй
хүнд хийж чадахгүй ажил гэж үгүй.
Шинэ хууль
Хэрэв таны өндрийн
харайлтын багт ялалт хэрэгтэй бол хоёр метр дээгүүр гарах нэг л хүн хэрэгтэй
болохоос нэг метр дээгүүр гарах хүн хэрэггүй
Джексоны хууль
Шинэ санаа бүгдэд
ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг аль хэдийн болсон байдаг
Беллингсийн хууль
Ихэнх бэрхшээлийн
үндэс нь бид үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой
Ропжерийн үүсгэл үнэн
Бүгд тэнэг
мунхагууд. Гэхдээ салбар бүртээ
Хайртай гэж хэлэхээс айна
Харин чи нэг бус удаа сонссон бол яана
Хайргүй гэж хэлэхээс айна
Харин чи нэг ч удаа сонсоогүй бол яана
Хүссэн хайраа олж авах нь хэмээх хосуудад зориулсан гарын авлага номыг зохиогч Харвилл Хендрикс нь багш, сэтгэлзүйч мэргэжилтэй бөгөөд эхнэрээсээ салсан нь түүнд нэлээд хүнд цохилт болж, яагаад хамтын амьдрал нь бүтэлгүй болсон талаараа өөрөө судлахаар шийджээ. Тэрээр удаан хугацааны туршид өөрийнхөө амьдрал дээр анализ хийн, сэтгэл судлалын ухааныг нягт холбож “хайрын сэтгэл зүйг” судалсны дүнд хүмүүс яагаад бие биенээ ойлгодоггүй, яагаад салдаг, яагаад хайр нь хөрдөг талаар олон олон дүгнэлт гаргаснаа энэхүү номдоо бичжээ. Хайраа хамгаалж, хөгжүүлж, харилцан ойлголцохыг хүссэн хүн бүрт зориулсан энэхүү номыг та олж уншаарай.
1.Харилцааны соёл эзэмш. Ямар ч албан тушаалын хүнтэй эелдгээр ярилцаж, ижил төвшинд харилцах хэрэгтэй шүү. Энэ нь таны хэр зэрэг боловсролтой, хүнийг хэрхэн хүндэлж чаддагаа хapyyлax нэг шалгуур юм. 2.Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож сонсдог байгаарай. Ингэх нь тухайн хүнийг өөртөө татаж, ажил хэргээ явуулахад дөхөмтэй. З.Бусад үлгэр дуурайл үзүүлж чаддаг байх. Та бусдын нүдэнд үргэлж ил байдгаа санагтун. 4. Өөрийн бурууг шударгаар хүлээн зөвшөөрч сур. Ингэх нь хэдийгээр амаргүй ч та сурах л ёстой. 5.Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай мэдээллүүдээс хоцрохгүй байх.
"Та ажил хэрэгч хүн мөн үү?" цааш унших »
Дурлал гэдэгт би эзэмдүүлдэг мөртөө
Дуртай байдаг юм гайхмаар шүү
Дурсамж үлдэх бүр санахын жаргал ирдэг
ээ
Би чамайг яавч заавал дурлаач гэхгүй
Бие сэтгэлээ золиослож минийх болоо ч
гэхгүй
Харин ганцхан наддаа халамжтай найз бай
Насан туршид минь ивээх сэтгэл чамд бий
Нэг их гунигийг үргээх ид чамд бий
Тиймд л би чамдаа сэтгэл алдчихсан юм
Тэр их бишрэл төрсөн юм надад
Жавартай шөнө сар гарахад эхэлдэг
Жаргалтай хэдхэн уулзалт давтагдахгүй
Гэрийн чинь ойрын цасан дээрх миний
гутлын мөр
Гэнэт цас нь хайлсан ч шороон дээр нь үлдэнэ
Тэр мөр миний хайрын тамга
Smart man + smart women = romance
Smart man + dumb women = affair
Dumb man + smart women = marriage
Dumb man + dumb women = pregnancy
Office arithmetic
Smart boss + smart employee = profit
Smart boss + dumb employee = production
Dumb boss + smart employee = promotion
"The mathematics of life" цааш унших »
Бүсгүй хүний гоо үзэсгэлэн хорвоо ертөнцийн нүдийг хужирлаж, авъяас билгийн онгодыг хөглөж, нөр хичээнгүй хөдөлмөрч чанар нь амьдрах ухааныг тэтгэж байдаг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх аа. Миний мэдэх Гияс ад-Дин Абу-л-Фатх Омар Ибн Ибрахим Хайяам хэмээх зохиолч Рубайят хэмээх алдарт шүлэгтээ бүсгүй хүний тухай маш гоё дүрслэл шүлгүүдийг бичсэн байдаг. Үүнээс жишээ татвал:
Ертөнцийн эд эс бүхэнд
Ер бусын сайхан хүний үлдэц бий
Үсэн дээрх тоосыг нандигнаж яв
Үзэсгэлэнт бүсгүйн сэвлэг байсныг нь бүү март...
Таны бодлоор бүсгүй хүн ямар байх нь танд таалагддаг вэ? Хүн хүний бодол өөр ч, таны бодлыг сонирхож үзмээр санагдлаа.
Чамдаа зориулсан миний хайр
Дэлбээлэн буй сарнай мэт ариухан
Чамдаа зориулсан миний хайр
Дэргэдэх хүнээс харамлам амттай
Чамдаа зориулсан миний хайр
Дэвэн дүүлэх шувууд мэт чөлөөтэй
Чамдаа зориулсан миний хайр
Энэгүй уудам тал мэт хязгааргүй
Чамдаа зориулсан миний хайр
Эрчлэн долгиолох ус мэт хэмжээлшгүй
Чамдаа зориулсан миний хайр
Энэ биений минь баяр баясгалан
"Мона Лизаг хэн болохыг тогтоожээ" цааш унших »
Ричардын дүрэм
Удаан хадгалсан бол
хаях цаг болсон
Хаясны дараа хэрэг
болдог
Мескимений хууль
Ямар нэг зүйлийг
гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцдэггүй ч засаж янзлахад хангалттай олддог.
Паркинсоны хоёрдугаар хууль
Орлогыг гүйцээхийн
тулд зарлага байдаг
Грехэмийн хууль
Энгийн асуудлыг
шийдэхэд амар. Чухал асуудлыг хэзээ ч шийдэж чаддаггүй.
Хеопсын хууль
Ямар ч ажил
төлөвлөсөн хугацаа, төсөвтөө багтдаггүй.
Поттерийн хууль
Барааг сурталчлах
хэмжээ түүний өртөгтэй урвуу хамааралтай
"Цагийг зөв захиран зарцуулахуй" цааш унших »
Шүлэг тэрлэх шөнийн уур амьсгал сэрүүхэн
Шинэхэн хайрыг амталсан миний зүрх гэгэлгэн
Итгэл саналт хоёр хөөрхий намайг яаруулна.
Ирээд удаагүй гэвч сэтгэл чамруу хөвөрнө.
Амин хайрын шүтээн чи минь байснаас тэрүү
Амьдрал гэдэгт би одоо л итгэж байх шиг
Ахин ирэх дурлалаас халшран халшран явсан бол
Аяа чамтай учирснаар урам зориг цэцэглэх шиг
Мартаж боломгүй тэр оройн удаан уулзалт
Миний жаргалын дундаас тэргүүн нь байсан байх
Чамд итгэтэл минь ярьсан чиний дулаахан үгс
Чимээгүй намуухан зүрхэнд минь дурлалын бамбар асаасан
Ухаалаг даруу зангаараа чи бүхнээс сайхан
Уярч дурласан болохоор би бүхнээс азтай
Уулзалдалгүй удахаар уйлмаар болох юм сэтгэл минь
Уйтгар гунигт автаж унтаа нойрондоо зүүдлэх юм
Дасна дасна гэдэг ийм хэцүү гэж үү
Дандаа бодсоор явахад хугацаа гэдэг хол оо
Үгүйлнэ гэдгийн зовлонг туулах л гэж ядах юм
Үнэнч сэтгэлдээ дүрийг чинь ургуулан бодсоор хүлээе
1. Мэддэг. Мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг ЦЭЦЭН ХҮН гэх бөгөөд ТҮҮНЭЭС СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ.
2.Мэддэг. Мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг ХЭНЭГГҮЙ ХҮН гэх бөгөөд тэр хүнийг СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ.
3.Мэддэггүй. Мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг ЮМ СУРАХ ХҮН гээд түүнд ЮМ ЗААХ ХЭРЭГТЭЙ.
4. Мэддэггүй. Мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг ИЛЖИГ гэх бөгөөд ХӨӨН ЯВУУЛБААС ТААРНА.
Зохиогч: Өөлд Тангадын Галсангийн “Домогт Ренчиний Домог-ууд оршвой” номыг та уншаад үзээрэй.
... Улаанбаатарт төрөлжсөн барааны дэлгүүр дөнгөж нээж эхэлсэн 1950 оны дунд үед багачуулд зориулан нэг дэлгүүр нээжээ. Тэд дэлгүүрийнхээ үүдэнд “ХҮҮХДИЙН ДЭЛГҮҮР” гэсэн хаяг өлгөжээ. Гэтэл тэр дэлгүүрт эрдэмтэн Ренчин орж ирүүтээ түрийвчээ уудлан зөндөөн мөнгө гаргахад худалдагч баярлан:
Та юу авах вэ? гэсэнд
Хоёр хүү, нэг охин авъя гэжээ.
Худалдагч ширэв татан:
Манайх хүүхэд зардаггүй гэсэнд
Танайх хаягаа хараарай гэчихээд гарч одов гэнэ.
Бөөн яриа болсны эцэст тэр дэлгүүр хаягаа “Хүүхдийн барааны дэлгүүр” хэмээн өөрчилжээ.
Энэ номноос та дээр дурдсан шиг, ажил амьдралдаа сургамж авахуйц, энгийн атлаа ач холбогдлоо огтхон ч алдаагүй жишээнүүдийг унших боломжтой юм.
Ганцхан түүнийгээ бодохоорГалзуурсан юм шиг болох юм
Гансарсан сэтгэлийн минь дууллыг
Гайхан чагнаач та нар
Сэтгэл зүрх минь хэрхэн шаналж буйг
Сэрүүн зүүдлээд санан уйтгарлаж буйг
Цээжин дотор хайр минь шатаж буйг
Цэнгүүн бодолдоо түүнтэй хамт буйг
Надаас өөр хэн ч мэдэхгүй
Нар ч мэдэхгүй сар ч мэдэхгүй навч цэцэг алин ч мэдэхгүй
Найз та нар минь ч мэдэхгүй ээ
"Дурлана гэдэг сайхан" цааш унших »
Хан боргоцой-Ямайк.
Гадил жимс-Гренад, Фижи.
Усан үзэм-Армени, Гүрж, Молдав, Туркмен.
Царс мод-Гондурас, Итали, Куба, Литв, Мексик, Перу, Сан Марино, Франц.
Кофены мод-Бразил, Танзани.
Эрдэнэ шиш-Ангол, Гренад, Замби, Кени, Молдав, Мозамбик.
Далдуу мод-Багамын арал, Венесуэл, Гаити, Гамби, Доминикан, Баруун Сомоа, Катар, Куба, Либери, Мавритани, Мальдив, Парагвай, Перу, Сан-Томе ба Принсип, Саудын Араб, Сейшелийн Арал, Суринам, Сьерре-Леоне, Фижи, Эквадор.
Улаан буудай-Албани, Болгар, Унгар, Иордан, Румын, Югослав.
Цагаан будаа-Вьетнам, Камбож, Ардчилсан Солонгос, Лаос.
Сарнай цэцэг-Их Британи, Канад, Финлянд.
Нарс мод-Гондурас, Эстони.
Тамхи-Бразил.
Хөвөн-Азербайжан, Ангол, Киргиз, Пакистан, Таджик, Танзани, Туркмен, Уганд, Узбек.
Мерфийн дулааны хууль
Даралтанд байгаа бүх
зүйл амархан мууддаг
Паддерийн хууль
Сайнаар эхэлсэн зүйл
муугаар төгсдөг. Муугаар эхэлбэл бүр дампуурдаг
Стокмайерийн теором
Ямар нэг зүйлийг
хийхэд хялбар санагдвал хэцүү, хэцүү мэт санагдвал хийх боломжгүй гэсэн үг
Джонсоны гуравдугаар хууль
Хэрэггүй гээд хаясан
сэтгүүлд танд яг одоо хэрэгтэй мэдээлэл байсан байдаг
Джонсон ба Лэрдийн хууль
Шүд баасан гарагийн
оройноос л санаатай юм шиг өвдөж эхэлдэг
Харперс Мэгэзин сэтгүүлийн хууль
Алга болсон зүйл
шинээр худалдаж авсны дараа олддог
Нэрийг чинь сонсоод сэтгэл минь сэмэрдэг
Зүсийг чинь хараад зүрх минь догдолдог
Дүрийг чинь хараад дотроо баярладаг
Дуусахгүй шүлгийн эзэн чамдаа би хайртай
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .
3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 - н зарчимыг мөрд .
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .
"Далай ламын мянганы сургаал" цааш унших »
Агуу их ухаантан биш байлаа ч гэсэн үеэ өнгөрч байгааг харах хэцүү. Ертөнцийн сүүлчийн цэг, утга учир нь тэр өөрөө биш болохыг мэдрэх яруу найрагч, улс төрч гуталчин хэн хэнд нь адилхан хүнд байдаг.
Анатоль Франс
Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог.
Ральф Эмерсон
Амьдралд байр сууриа олоогүй, сэтгэлээр унасан хүмүүс л мөрөөдөх дуртай байдаг.
А.Мердок
Хэн урт насласан нь биш, хэн ихийг анзаарч ажигласан нь хүний амьдралыг илүүтэй ойлгодог.
Оскар Мария Граф
Цаг хугацаа бол илүү ухаантай, төгс болохын төлөөнөө бидэнд өгөгдсөн асар үнэт бэлэг юм.
Томас Манн
Хүн мөн ч хачирхалтай амьтан шүү. Эд хөрөнгөө алдахдаа гутран уймарч, амьдралынх нь өдрүүд эргэлт буцалтгүй орхин одохыг юман чинээнд тоодоггүй.
Абу-ль-Фараж
Цэгээхэн гуниг сэтгэлээс л гардаг юм уу
Цээжний минь анир зүрхэндээ л эргэж шингэдэг юмуу
Хаа холын тэртээд чи минь байгаа ч юмуу
Харуулдсаар байгаад би чинь шаналаад ч байгаа юмуу
Гэгээхэн итгэл зүрхнээс минь ундардаг ч юмуу
Гэнэн томоогүй хүүхэд нас шигээ инээгээд баймаар ч юмуу
Хайртай чи минь хүлээгээд ч байгаа юмуу
Хаврын бороо болж би чинь очоод баймаар ч юмуу
Хэрэв надад гар байсан бол
Хэрэв мөнгө байсан бол
"Та өөрийгөө зөвтгөх дуртай юу?" цааш унших »
Хөгжим бол хийсвэр, урсагч, баригдашгүй, тархагч, нэр үг биш, тэмдэг нэр... Хөгжмийг хэлбэрт оруулдаг нь хөгжмийн зэмсэг. Хөгжмийн зэмсгээр “хөгжимдөнө”, хөгжмийг “тайлбарлана”. Хөгжмийн уран бүтээлчид тэгэхээр энэ “өөр” хэлээр мэдэрч, ойлголцдог байх. Аливаа уран бүтээл бол сэтгэл, мэдрэмж, оюун ухааны нээлт. Эс тэгвэл урлаг биш, дууриамал, хиймэл болно. Мэдрэмжийн нарийныг нь, тодыг нь шавхаж дуустал ойлгож, барьж, олж мэдэрсэн нь бүтээлийн сүнс болдог. Уран бүтээлчийн нээлт бол цорын ганц байтал түүнийг загварчилж, урсгал чиглэлд багтааж, “нийгмийн үзэгдэл” болгодог урлаг судлаачдын ажил сонин. Мэдээж та хөгжим сонсох дуртай биз дээ. Ажил сургуулиа тараад гэртээ хариад хүссэн дуугаа чангалаад суухаар танд сайхан санагддаг уу. Миний хувьд төгөлдөр хуурын аяз сонсох их дуртай. Тэр ч утгаараа блогдоо ийм төрлийн аязуудыг цувралаар оруулна гэж бодлоо. Сонсоод ч уйдамгүй.
Хавар болсных
Хос залуус хайрын болзоонд шөнөжин зогсоно
Хавар болсных
Нахиагаа дэлгээд модод өнгөө нэмнэ
Хавар болсных
Нар ээгээд хүүхдүүд гадаа хөгжилдөнө
Хавар болсных
Ангаахайдаа хоол зөөгөөд завгүй нисэх бялзуухай жаргалтай
Хайртайн шинж
"Хайрын хүч" цааш унших »
Матар - Лесото, Соломоны арал, Ямайк.
Тагтаа - Гвиней, Кипр, Тонга, Фижи.
Луу - Бутан, Исланд.
Алаг тахь - Ботсван, Замби.
Лам гөрөөс - Боливи, Перу.
Арслан-Бельги, Болгар, Их Британи, Гамби, Гана, Дани, Энэтхэг, Канад, Кени, Люксембург, Малави,
"Төрийнхөө сүлдэнд амьтан дүрсэлсэн улсууд" цааш унших »
Засгийн газар авилгад автсан тухай дандаа өнгөрсөн цаг дээр л ярьдаг Мерфийн хууль
Ямар нэг золгүй явдал тохиолдох ёстой бол тохиолдож л таарна. Чизхолмын хоёрдугаар хууль
Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно
"Амьдралын бичигдээгүй хууль" цааш унших »
Хувьтай амраг, орон гэрийн ая тухаар
Хуурч өөрийгөө бүү шунан дасга
"Анна Ахматова - Цэнхэр үдэш" цааш унших »
Би өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй бөгөөд өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадна. Би буруу зүйлийнхээ төлөө бусдаас уучлал гуйж, бусдын өмнө хариуцлага хүлээж чадна. Би бие даан сэтгэн бодож, бие даан шийдвэр гаргаж чадна.
"Хувь хүн байх урлаг" цааш унших »
Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй.
М.Монтень
Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн.
Вольтер
Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш ой тойнд үлдэж хоцорсон тэр өдрүүд юм.
Петр Павленко
Хөгшрөхийн хамгийн гунигтай нь ирээдүй түүний ард үлдсэнд байдаг.
Сантьаго Ремон-И-Кахаль
Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан.
Аристотель
Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг.
Людвиг Виттенштейн
Хоосон өрөөн дэх эзэнгүй сандалд чи сууна
Хоног өдрүүдийг ч хэрхэн өнгөрөөхөө үл мэдэн сууна
Чи хаана байна, би энд байна
Гэвч бие биеэ үл харна
“Өөр хэн ч хэрэггүй ээ надад” гэж чи хэлнэ
Өнгөрснийг зөвхөн чи л хуваалцаж чадна гэнэ
Гэвч чиний дэргэд ганцаардлын сүүдэр тусаж
Гэгээн сүүдэр чинь миний нүдэнд зөвхөн нүдээ анихад л харагдах болжээ.
Найз гэдэг шиг сайхан үг байдаггүй. Чам шиг гайхамшигтай найз өөр байхгүй, Найз нөхөд шинэ байхдаа илүү гайхамшигтай, Үнэн байхдаа илүү эрхэм гэдэг сайхан үгийг хүн бүхэн мэдэх байх аа.
Энгийн нэгэн Hello гэдэг үг хичнээн урин дулаан үг болохыг мэдэх үү? Тэнд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл:
Hello гэдэг нь:
H = How are you? – Yu baina daa?
E = Everything all right? – Buh zuil dajgui yu?
L = Like to hear from you. – Chamaas surag duulsandaa bayartai baina.\Holbogdsondoo bayartai baina.
L = Love to see you soon. – Bushuuhan uulmaar baina.
O = Obviously, I miss you – Medeej, sanaj baina.
Тиймээс та энэ захиаг өөрийнхөө хайрладаг дотны хүмүүстээ илгээж тэдэндээ HELLO гэж хэлээрэй.
Өөрийн гэсэн блогтой болсондоо маш их баяртай байна. Энэхүү боломжийг олгосон Банжиг.Нээтийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Он жилүүд урсан өнгөрч монгол түмний түүхийн алтан хуудас шинэ үйл явдлаар, шинэ амжилт бүтээлээр, шинэ оюун ухаанаар, шинэ мэдээ мэдээллээр баяжин зузаарсаар байна. Үүний нэг тод жишээ нь http://blog.banjig.net болж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
“Хүн болж төрсний учир чи хүний дайтай амьдарч сур” хэмээн найрагч Р.Чойномын шүлгэн сударт сануулсныг санаж байна. Зуун зуунаар сор болсон мэргэдээс эхлээд хаяандаа нарлаж суугаа хөгшид гээд бүгд л хэлж сануулж байдаг энэ утгыг хүн төрөлхтөн хэзээнээсээ л мэддэг байтлаа юунд дахин дахин ярьж, бичдэг юм бол.
Зүй нь бол сонссон сургаал зааврын тоогоор бид төгс гэгээрсэн төгөлдөр хүмүүн байхсан. Төгс хүмүүсээр дүүрсэн энэ ертөнц гэтэл тийм ч төгөлдөр харагдахгүйгээр барахгүй алаан шулаан, архидаан тулаан, гомдол цөхрөл юу эсээр хахаж байх юм аа. За тэгвэл хүний дайтай амьдарч сурахад маань нэг чихээр орж ирсэн зүйлүүд хэрэг болох ч нөгөө чих нь бас л үүргээ гүйцэтгэж амжихын зэрэгцээ тархинд торж үлдсэн хэд нь эртээ урьдын домог мэт бүүр түүр бүдэг бадаг.
“Хүний дайтай” гэдэг ер нь юу билээ? Гурван давхар хувийн сууцтай ганган тансаг жип унаатай, ай даа нэг хүн болсны хэргээ бүтээж яваа хүн, бүтээх гээд үхэн зүтгэж яваа хүн, бүгд л байна. За яахав материаллаг ертөнцийн зуурдын хаанчлал гээд тайвширъя.
Сургаал номлолыг их сонссоноор бус суух босохдоо ч санаж биелүүлээд, ёс суртахуунийг яриад суух биш ёсчлон хичээж дагаад явбаас хүн болж төрөөд хүний дайтай амьдарч сурахад биеэ засахын ухаан тэр юм болов уу гэж бодлоо.
“Өөрийгөө би танихсан” гэдэг үгийг найз маань надад хэлж билээ. Энэ ертөнцөд ирсэнээсээ хойш бид үргэлж гадагшаа харсаар ирсэн бол энэ өдөр өөрлүүгээ нэг өнгийгөөд үзье дээ. Юу харагдах бол?!
Блогт маань миний сонирхож явдаг, бусадтай хуваалцахыг хүссэн бүхий л зүйлүүд маань байх болно. Баярлалаа.

